Мягмар, 2 сар 3, 2026
HomeОлон улсын мэдээAmazon хиймэл оюунаас болж 16.000 ажилтнаа цомхотгоно

Amazon хиймэл оюунаас болж 16.000 ажилтнаа цомхотгоно

Америкийн “Amazon” корпораци хиймэл оюун ухааны (AI) хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор үйлдвэрлэлээ оновчтой болгох зорилгоор 16 мянган ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байгаагаа зарлалаа. “Mongolnews24.com” сайтаас дамжуулснаар, энэ тухай “Bloomberg” агентлаг компанийн удирдлагаас иш татан мэдээлсэн байна.

“Бид удирдлагын шат дамжлагыг цөөрүүлж, хариуцлагыг нэмэгдүүлэн, хүнд суртлыг арилгах замаар байгууллагынхаа бүтцийг бэхжүүлэхээр ажиллаж байна” гэж Amazon-ийн Хүний нөөц, технологи хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Бет Галетти мэдэгджээ. Түүний хэлснээр, корпораци АНУ-ын ажилтнуудад шинэ ажил хайх 90 хоногийн хугацаа олгохоос гадна ажлаас халагдсаны тэтгэмж олгож, шилжилтийн үед бусад дэмжлэг үзүүлэх аж.

Amazon-ийн ерөнхий захирал Энди Жесси цар тахлын үеэр ажилтнуудыг олноор нь ажилд авсныхаа дараа удирдлагын шат дамжлагыг цөөлөх эрмэлзэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан юм. Тэрээр мөн өнгөрсөн жил компани улам олон үйлдлээ автоматжуулахын хэрээр хиймэл оюун ухаан нэвтрүүлснээр ажилтнуудын тоо цөөрөхөд хүрнэ гэдгийг анхааруулж байжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

3 COMMENTS

  1. Технологийн дэвшил хөдөлмөрийн зах зээлийг хэрхэн өөрчилж байгаагийн том жишээ боллоо. Өмнө нь зөвхөн үйлдвэрийн ажил автоматждаг байсан бол одоо удирдлагын шат дамжлага, оффисын ажил руу AI орж ирж байна. Энэ нь зөвхөн Amazon-оор зогсохгүй дэлхийн бусад том компаниудын хувьд ч зайлшгүй тулгарах ирээдүй байх шиг байна. Мэргэжилтнүүд одооноос л ур чадвараа хөрвүүлэхэд анхаарах хэрэгтэй болж дээ

  2. Технологи хөгжиж байгаа нь сайн ч хүмүүсийн ажлын байр алдагдаж байгаад харамсалтай байна

  3. Хиймэл оюун ухаан амьдралыг хөнгөвчилж байгаа ч нийгмийн нөлөөг нь сайн бодох хэрэгтэй юм байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд