Монголын Үндэсний бөхийн холбооны /МҮБХ/ зохион байгуулж буй “Алтан Цом 2025” тэмцээний дөрөвдүгээр тойргийн барилдаанууд энэ долоо хоногт буюу 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болох тов гарчээ. Дөрөвдүгээр тойргийн барилдааны хуваарь болон өрсөлдөх багууд:
2025 оны 12 дугаар сарын 20 (Баасан гараг), 14:30 цагаас:
- “Хатант интернэшнл” баг нь “Хүлэгү” багтай хүч үзнэ.
- Мөн энэ өдөр “Эв Монгол” баг болон “Апу Скайтел” багийн өрсөлдөөн болно.
2025 оны 12 дугаар сарын 21 (Бямба гарагт):
- “MCS Энержи” баг нь “Хамаг Монгол” багтай барилдахаар төлөвлөгдсөн.
- Түүнчлэн “Од групп” баг “Хубилай хаан” багтай хүч сорих тов гарсан байна.
Бөх сонирхогч та бүхэн үндэсний бөхийн томоохон багуудын хурц өрсөлдөөнийг үзэж сонирхоорой.

Сонирхолтой барилдаанууд их болох нь дээ, заавал үзнэ
Аль бөх түрүүлэх бол гэдгийг харах л үлдлээ