Бахрейн Улсын Манама хотод болж буй өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн Азийн наадам ид өрнөж байна. Монголын жюү жицүгийн тамирчин О.Живамэдмаань тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд амжилттай барилдаж, мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр 1-р тойрогт хийлж, 2-р тойрогт Филиппины тамирчныг 2:0, 3-р тойрогт Тайландын тамирчныг мөн 2:0-ийн харьцаагаар ялж, финалд шалгарсан юм. Алтан медалийн төлөөх барилдаанд Тайландын шилдэг тамирчинд ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болов.
Ингэснээр О.Живамэдмаань Азийн наадамд Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлж, жюү жицүгийн төрөлд улсдаа шинэ амжилт нэмлээ.
