НүүрНийгэм"Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр"-ийн баярын тоглолт маргааш Төв цэнгэлдэхэд үнэ...

“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн баярын тоглолт маргааш Төв цэнгэлдэхэд үнэ төлбөргүй болно

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан маргааш буюу долоодугаар сарын 17-ны 19:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд баярын нэгдсэн ёслол, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна.

Тус арга хэмжээг иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй толилуулах бөгөөд дараах сонирхолтой хөтөлбөрүүдийг бэлджээ.

Баярын арга хэмжээний хөтөлбөр:

  • Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ёслолын жагсаал
  • Алба хаагчдын тусгай бэлтгэлжилтийг харуулсан үзүүлэх тоглолт
  • Албаны нохойн сонирхолтой үзүүлбэрүүд
  • Монголын рок, поп, хип хоп урлагийн одод оролцсон нэгдсэн тоглолт
  • Оройн дижей шоу

Баярын тоглолтод оролцох уран бүтээлчид:

Тус тоглолтод үе үеийн үзэгчдийн сонсох дуртай 30 орчим хамтлаг, дуучин болон шинэ залуу уран бүтээлчид нэг дор цуглаж, өөрсдийн хит дуунуудаа өргөн барих юм.

  • Хамтлагууд: Татар, Guys, Мотив, Wasabies, Стар (бүжгийн хамтлаг), Цогсогмаа, Лууяа
  • Дуучид: Ло.Болдбаатар, Сэрчмаа, Наран, Дэлгэрмөрөн, Хаянаа, Зоригт, Гантулга, Буянаа, Энх-Эрдэнэ, Бека, Namone, Одмандах
  • Хип хоп, рэп уран бүтээлчид: Big Gee, Roockie, Дон Диор
  • Хөгжимчид: Хийлч Дээгий
  • Оройн шоу тоглолт: DJ Гэрлээ, DJ Уна

Эх орныхоо амар амгалан, аюулгүй байдлын манаанд зогсож буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдынхаа алдар гавьяаг бахархан тэмдэглэх тус тоглолтод иргэд, залуусыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд