НүүрНийгэмЭрдэнэт хотын 30 гаруй мянган өрхөд 50 жилийн ойн бэлэг болгон зэс...

Эрдэнэт хотын 30 гаруй мянган өрхөд 50 жилийн ойн бэлэг болгон зэс уртасгагч гардуулна

“Эрин зууны бахархал Эрдэнэт” түүхт 50 жилийн ойн хүрээнд Эрдэнэт хотын 30 гаруй мянган айл өрх бүрд ойн гарын бэлэг хүргэхээр бэлтгэж байна. Энэхүү түүхт ойн бэлэг нь орон нутгийн үндэсний үйлдвэрлэгч, уул уурхайн “Эрдмин” ХХК-ийн үйлдвэрлэсэн зэс уртасгагч залгуур байх юм.

Ойн хүрээнд айл өрх бүрд очих энэхүү бэлэг нь зөвхөн дурсгал төдий биш, айл гэрийн өдөр тутмын хэрэглээ, аюулгүй байдлыг хангасан практик ач холбогдолтой бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм. Зэс уртасгагч нь чанартай бөгөөд аюулгүй хэрэглээг эрхэмлэсэн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бөгөөд Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлгэдэл болон айл өрхүүдэд хүрэх аж.

“Эрдмин” ХХК-ийн үйлдвэрлэл, орон нутгийн эдийн засгийн дэмжлэг

Эрдэнэт хотын бэлгийн багцыг орон нутгийн аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдээс худалдан авч байгаа нь дотоодын үйлдвэрлэлээ бодитоор дэмжих, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Бэлгийг үйлдвэрлэсэн “Эрдмин” ХХК-ийн хувьд:

  • 2023 оноос эхлэн “ERD-23” ухаалаг уртасгагчийг зах зээлд гарган үйлдвэрлэж эхэлсэн.
  • 2025 оноос үйлдвэрлэлийн чиглэл, зэс бүтээгдэхүүний нэр төрлөө улам тэлж, бэлэг дурсгалын зүйлс, цом, медаль зэргийг дотооддоо үйлдвэрлэж байна.

Түүхт 50 жилийн ойн бэлгийг орон нутгийнхаа үйлдвэрийн бүтээгдэхүүнээр бүрдүүлсэн нь Эрдэнэтчүүдийн бахархлыг төрүүлсэн, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн оновчтой шийдвэр боллоо.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд