Алдартай дуучин Рианна удаан хугацааны дараа тайзан дээр эргэн гарч, шүтэн бишрэгчдийнхээ анхаарлын төвд орлоо. Өдгөө 38 настай дуучин бүсгүй АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан реппер, продюсер Jay-Z-гийн сүүлчийн тоглолтод гэнэтийн бэлэг барин оролцсон байна.
Сүүлийн үед түүнийг ихэр хүүхэд тээж байгаа гэх яриа цахим орчинд хүчтэй тархаад байгаа цаг үед тэрбээр ийнхүү тайзнаа гарсан нь олны анхаарлыг улам бүр татлаа. Тэрбээр тус тоглолтын үеэр дараах дуунуудаа толилуулжээ.
- “Run This Town”: Jay-Z-тэй хамтран дуулсан алдарт хамтарсан уран бүтээлээ тайзнаа хамтдаа дууллаа.
- “Bitch Better Have My Money”: Өөрийн соло хит дуугаа дахин дуулж, үзэгчдийг байлдан дагуулав.
Рианнагийн гэнэтийн эргэн ирэлт нь түүнийг тайзнаа харахыг хүлээсэн сая сая шүтэн бишрэгчдэд нь том бэлэг боллоо.
