НүүрОсол хэрэгХүй долоон худагт төөрсөн хүүхдүүдийг цагдаагийн алба хаагчид олж, ар гэрт нь...

Хүй долоон худагт төөрсөн хүүхдүүдийг цагдаагийн алба хаагчид олж, ар гэрт нь өгчээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын нийт 850 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Наадамчин олны хөдөлгөөн ихэссэн энэ үед гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, осол гэмтэл гарсан тохиолдолд шуурхай тусламж үзүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа юм.

Хурдан морины уралдааны үеэр мориноос унаж бэртсэн 12 хүүхдийг цагдаагийн алба хаагчид талбайгаас шуурхай олж, эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүргэн хүлээлгэн өгчээ. Мөн бага насны хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс сэргийлэх ажлыг Цагдаагийн байгууллага Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.

Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд:

  • хүүхдүүдийн бугуйнд эцэг, эхийнх нь холбоо барих утасны дугаарыг тэмдэглэсэн 744 бугуйвч зүүсэн;
  • наадамчин олонд хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байх талаар 214 ширхэг сэрэмжлүүлэг, зөвлөмж тараасан;
  • төөрсөн 25 хүүхдийг эрэн сурвалжилж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

Хамтарсан багийнхан наадмын талбайд эцэг, эхээсээ төөрсөн хүүхдүүдийн мэдээллийг шуурхай авч, богино хугацаанд байршлыг нь тогтоон ажиллажээ. Ингэснээр Хүй долоон худагт төөрсөн 25 хүүхдийг ар гэр, асран хамгаалагчид нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

Олон хүн цугларсан наадмын бүсэд хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, холбоо барих мэдээллийг нь биед нь тэмдэглүүлэх, олны хөлд дагуулж явахдаа анхааралтай байх шаардлагатайг холбогдох байгууллагууд анхааруулж байна. Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчид баяр наадмын хугацаанд иргэдийн аюулгүй байдлыг ханган үргэлжлүүлэн ажиллаж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд