НүүрНийгэм"Дэлхийн адууны өдөр"-ийн албан ёсны нээлт Хүй долоон худагт боллоо

“Дэлхийн адууны өдөр”-ийн албан ёсны нээлт Хүй долоон худагт боллоо

Монгол Улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан “Дэлхийн адууны өдөр“-ийн анхны олон улсын баярын албан ёсны нээлт өнөөдөр (2026.07.13) Хүй долоон худагт ёслол төгөлдөр боллоо. Энэхүү түүхэн өдөр нь Монгол адуу, нүүдэлчдийн өв соёл, хүн ба хүлгийн салшгүй холбоог дэлхий нийтэд сурталчлан таниулахад онцгой ач холбогдолтой юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий дахинд баярын мэндчилгээ дэвшүүлэв

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ:

“Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, Монгол түмний бахархал болсон Монгол адууны өв соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрч, алтан туурайт адууны сүрэг маань өсөн арвижихын ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүн төрөлхтний үнэнч нөхөр хүлэг морио дээдлэн тахидаг дэлхийн улс орнуудад Дэлхийн адууны өдрийн баярын мэндийг өнө эртний нүүдэлчдийн төрт ёсны арвин гал голомт, Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсаас өргөн дэвшүүлж байна. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтнийг мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай” хэмээн онцлон тэмдэглэв.

"Дэлхийн адууны өдөр"-ийн албан ёсны нээлт боллоо

12,600 морьтон оролцсон “Түмэн морьтны их жагсаал”

Баярын хүрээнд зохион байгуулагдаж буй хамгийн сүрлэг, онцлох үйл явдал бол “Түмэн морьтны их жагсаал” юм. Уг жагсаалд оролцохоор Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн нийт 12,600 морьтон бүртгүүлжээ.

Морьтон олны энэхүү нүсэр жагсаал нь Монгол адууны сүр хүч, морьтон ард түмний өв уламжлал, нүүдэлчдийн соёлын гайхамшгийг дэлхий нийтэд бэлхнээ харуулан таниулж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд