“CS Asia Championships 2026” тэмцээний плей-оффын шатанд The MongolZ баг Legacy-тэй учраа таарч, 2:1-ийн харьцаатайгаар ялагдлаа. Хэсгийн шат өндөрлөсөн тавдугаар сарын 22-нд уг тоглолт шууд үргэлжилсэн бөгөөд Монголын баг ийнхүү тэмцээнээ 5-6 дугаар байраар дуусгав.
Тоглолт гурван мап үргэлжилж, Legacy шийдвэрлэх үед илүү байлаа. Эхний мап болох Inferno-д Legacy 13:11-ээр хожсон бол The MongolZ Mirage дээр 10:13-аар тэнцвэрийг сэргээсэн ч Nuke дээр 13:10-аар ялагдсанаар цааш өрсөлдөх боломжгүй болов.
Мапуудын дүн:
- Inferno: 13:11
- Mirage: 10:13
- Nuke: 13:10
Legacy баг энэ ялалтаар финалын шатанд шалгарсан байна. Харин The MongolZ тэмцээнийг 5-6 дугаар байртайгаар өндөрлүүлж, “CS Asia Championships 2026”-ийн плей-оффын өрсөлдөөнөөс хасагдлаа.

CAC 2026 тэмцээн тавдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд нийт 16 баг оролцож байна. Плей-оффын тоглолтууд тавдугаар сарын 22-ноос 24-ний хооронд болох бол эхний тоглолтууд best-of-1, бусад тоглолтууд best-of-3, аваргын төлөөх шийдвэрлэх уулзалт best-of-5 форматаар явагдана.
Тэмцээний нийт шагналын сан $1,000,000 юм. Ийнхүү Азийн CS2-ийн томоохон тэмцээний нэг болох CAC 2026-д The MongolZ баг плей-оффт шалгарсан ч Legacy-г давж чадсангүй.
