HomeСпортД.Бадрах олон улсын шүүгчийн замналаа өндөрлүүлэв

Д.Бадрах олон улсын шүүгчийн замналаа өндөрлүүлэв

Жүдо бөхийн олон улсын шүүгч, гавьяат дасгалжуулагч Доёдын Бадрах шүүгчийн ажлаа албан ёсоор өндөрлүүлж буйгаа мэдэгдлээ. Тэрээр өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээнийг шүүн явуулсны дараа 1989 оноос хойш тасралтгүй үргэлжилсэн 40 шахам жилийн шүүгчийн замналаа дуусгаж, зодог тайлж байгаагаа зарласан байна.

Д.Бадрах нь 2003 онд Олон улсын зэрэглэлтэй тав дахь монгол шүүгч болсон юм. Үүнээс хойш Азийн АШТ, Зүүн Азийн АШТ, ГранПри ангиллын тэмцээн зэрэг олон улсын томоохон уралдаан, тэмцээнд шүүгчээр ажиллаж, Монголын жүдо бөхийн шүүгчдийн нэр хүндийг олон улсад төлөөлж иржээ.

Түүний спортын замнал зөвхөн шүүгчийн ажлаар хязгаарлагдахгүй. Д.Бадрах 1975-1990 оны хооронд жүдо, самбо, үндэсний бөхөөр барилдаж, Үндэсний бөхийн Улсын начин цол хүртсэнээс гадна самбо бөхийн ДАШТ-ээс медаль хүртэж байсан амжилттай.

Монголын жүдо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн хамт олон Олон улсын шүүгч Д.Бадрахад хүндэтгэл үзүүлжээ. Түүний олон жилийн хөдөлмөр, спортын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, дурсгалын зүйлс гардуулсан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд