Маргааш буюу тавдугаар сарын 23-ны Бямба гарагт нийслэл хотноо “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт зохион байгуулагдаж, хотын төв хэсэг урт хугацаанд автомашингүй бүс болох билээ. Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон 20 орчим зах, худалдааны төв марафоны өдөр амрахаар болжээ.
Дүүрэг, хорооны байршлаар амрах худалдааны төвүүдийн дэлгэрэнгүй жагсаалтыг хүргэж байна:
Сүхбаатар дүүрэг
- 10, 11, 12-р хороо: 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүд бүрэн амарна.
Баянгол дүүрэг
- 3-р хороо: “Барс-1” худалдааны төв;
- 29-р хороо: “Барс-2” худалдааны төв, “Хар хорин” худалдааны төв, “Шинэ Сандэй” худалдааны төв.
Чингэлтэй дүүрэг
- 2-р хороо: “Содон Бөмбөгөр”, “Алтжин Бөмбөгөр”, “Юмт Бөмбөгөр” худалдааны төвүүд;
- 11-р хороо: “Нарлаг Дэнж” худалдааны төв, Шонхор зах;
- 12-р хороо: “Нарантуул-2” худалдааны төв.
Баянзүрх дүүрэг
- 6-р хороо: “Хан Талст” худалдааны төв, “Баянзүрх-2” худалдааны төв;
- 14-р хороо: “Шөнийн зах” худалдааны төв;
- 19-р хороо: “Да Хүрээ” техникийн зах, мөн Цайз, Цолмонбадрах, Доной модны захууд;
- 36-р хороо: “Дүнжингарав” худалдааны төв;
- 42-р хороо: “Нарантуул” төв зах, Өгөөмөр техникийн зах, “Сандэй Плаза” худалдааны төв.
Иргэдэд зориулсан санамж: Марафоны өдөр хотын төв замууд хаагдаж, дээрх томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй тул та бүхэн амралтын өдрийн худалдан авалт болон зорчих чиглэлээ урьдчилан зохицуулна уу.

