HomeОсол хэрэгШахмал түлшний барьцалдуулагч турших нэрээр хорт бодис хадгалсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Шахмал түлшний барьцалдуулагч турших нэрээр хорт бодис хадгалсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч эдийг шинжлэх, туршилт хийх зорилгоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай 9 нэр төрлийн бодисыг зөвшөөрөлгүйгээр авч, хадгалсан хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдлээ. Уг хэрэгт холбогдсон аж ахуйн нэгжүүдийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд тэд хууль ёсны тусгай зөвшөөрөлгүйгээр хориотой бодисыг эргэлтэд оруулсан гэж буруутгагдаж байна.

Хэргийг тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК нь өөрийн компанийн ашиг сонирхлын төлөө холбогдох яамдын хамтарсан тушаалаар баталсан жагсаалтад багтсан бодисуудыг “Г…” ХХК-аас 2024 оны наймдугаар сард худалдан авчээ. Тэд Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулсан хэдий ч албан ёсны ашиглах зөвшөөрлийг аваагүй байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.

Тухайн үед хууль бусаар эргэлтэд оруулсан бодисууд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад тусгайлан заасан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтдаг ажээ. Үүнд дараах 9 төрлийн химийн бодис багтаж байна:

  • Натрийн гидроксид, цууны хүчил, натрийн фторид;
  • Мөнгөний нитрит, иод, фенол;
  • Хүхрийн хүчил, азотын хүчил, давсны хүчил.

Хууль бусаар хорт бодис худалдсан “Г…” ХХК болон худалдан авч хадгалсан “Тавантолгой түлш” ХХК-ийн энэхүү үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 24.3 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан” гэмт хэрэгт тооцсон байна. Хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд