HomeСпортАрслан цолтнуудын барилдаанд Ц.Содномдорж магнайлав

Арслан цолтнуудын барилдаанд Ц.Содномдорж магнайлав

“Алтан жолоо” группийн “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит “Монгол Улсын Арслан” цолны хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр /2026.05.17/ зохион байгуулагдлаа. Тус барилдаанд хүчит бөхчүүд зодоглосноос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Цэдэвийн Содномдорж түрүүлж, таван жилийн дараа дахин түрүү бөхөөр тодорсон байна.

Үзүүрт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Баярсайханы Орхонбаяр үлдэв. Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарсан бол дунд шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Э.Сумъяабат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдсэн байна.

Тусгай шагналын эзэд:

  1. “Уран гараа дэвээтэй бөх” — улсын начин Б.Сосорбарам
  2. Улсын арслан П.Бат-Очирын нэрэмжит “Улсын цолд ойрхон бөх” — аймгийн арслан Ц.Төмөрцоож
  3. Улсын арслан С.Оргодолын нэрэмжит “Уран барилдаант бөх” — аймгийн арслан М.Баяржавхлан

Барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая төгрөгийн бай шагнал хүртжээ. Харин их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн шагнал гардсан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд