HomeОлон улсын мэдээ"Дэлхий нийт энд ирэх болно": Трамп ээлжит нүсэр төслөө зарлалаа

“Дэлхий нийт энд ирэх болно”: Трамп ээлжит нүсэр төслөө зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийслэл Вашингтон хотыг тохижуулах далайцтай төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэрээр хотын орхигдсон эзгүй талбайд “Америкийн баатруудын үндэсний цэцэрлэгт хүрээлэн” (National Garden of American Heroes) байгуулах бөгөөд энэ нь Вашингтоны хамгийн гол чимэг болно гэж мэдэгдэв. Энэ тухайгаа тэрээр өөрийн “Truth Social” олон нийтийн сүлжээндээ бичжээ.

Америкчууд болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс ‘агуу’ хүмүүсээс суралцах, урам зориг авахаар энд ирэх болно” хэмээн нийтлэлдээ дурдсан байна.

Трампын хэлснээр, Потомак голын эрэг дагуух уг газар одоогоор эзгүй тал мэт харагдаж байгаа ч асар их нөөц боломжтой аж. Улс төрч эр уг цэцэрлэгт хүрээлэнг байгалийн гайхалтай шийдэл, ландшафтын дизайнтай болгож, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй олон нийтийн амралтын газруудын нэг болгон хувиргахаа онцолжээ. Трамп энэ бол түүний хувийн санаачилсан ээлжит нүсэр төсөл гэдгийг нуугаагүй юм.

Шинэ цэцэрлэгт хүрээлэнд Америкийн түүхэн дэх нэрт зүтгэлтнүүдэд зориулсан “хамгийн үзэсгэлэнтэй” хөшөө дурсгалын цуглуулга байрлах аж. Ерөнхийлөгчийн мэдээлснээр тэнд үндэслэгч эцгүүд, цэргийн жанжид, шашны зүтгэлтнүүд болон иргэний эрхийн төлөө тэмцэгчдийг мөнхжүүлэх юм байна. Үүнээс гадна тамирчид, зураачид болон урлагийнхны хөшөөг ч мөн босгохоор төлөвлөжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд