НүүрОлон улсын мэдээМелани Трамп Украины хүүхдүүдийг гэр бүлтэй нь эргэн нэгтгэхэд зуучлав

Мелани Трамп Украины хүүхдүүдийг гэр бүлтэй нь эргэн нэгтгэхэд зуучлав

АНУ-ын Ерөнхийлөгчийн гэргий Мелани Трамп Орос, Украины талуудын хооронд зуучлагчаар ажилласны дүнд Украины зургаан хүүхэд гэр бүлтэйгээ эргэн нэгдэхээр болсон байна. Мөн өөр нэг хүүхэд энэ сарын сүүлээр төрөл төрөгсөд рүүгээ явах талаар Цагаан ордноос мэдээллээ.

“Дэлхийн энэ бүс нутагт хүүхдүүдийг ойр дотныхонтой нь эргэн нэгтгэх нь өнөө цагийн дэлхий нийтийн хамгийн чухал тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна” гэж АНУ-ын Тэргүүн хатагтай мэдэгдэлдээ онцолжээ. Тэрээр мөн талууд цаашид хамтран ажиллахад бэлэн байгааг хараад итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн байна.

2025 оны аравдугаар сард Мелани Трамп түүний баг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төлөөлөгчидтэй шууд харилцаж, хүүхдүүдийг Украин болон ОХУ- дахь гэр бүлд нь аюулгүйгээр хүргэж, эргэн нэгтгэх асуудлаар ажиллаж байгаа тухайгаа мэдэгдэж байсан юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд