Монгол Улсын Засгийн газар 2026 оны улсын төсвийн төслийг боловсруулах ажлын хүрээнд 8-р сарын 1-нээс эхлэн иргэдийн саналыг И-Монголиа цахим платформоор цуглуулж эхэлсэн. Энэхүү үйл явц нь иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төсвийн төлөвлөлтийг илүү нээлттэй болгох зорилготой юм.
Иргэдийн саналын дүн
Өнөөдрийн байдлаар нийт 100,958 иргэн саналаа өгсөн бөгөөд төсвийн хуваарилалттай холбоотой дараах чиглэлүүдийг онцолсон байна:
- Төсвийн тэргүүлэх салбарууд:
- 75,262 иргэн боловсролын салбарт илүү их хөрөнгө оруулахыг дэмжсэн
- 61,922 иргэн эрүүл мэндийн салбарыг нэн тэргүүнд тавихыг санал болгосон
- 48,968 иргэн цахилгаан, дулааны салбарт санхүүжилт шаардлагатай гэжээ
- Төсвийн хэмнэлт хийх салбарууд:
- 44,015 иргэн нийгмийн халамжийн зардлыг бууруулахыг дэмжсэн
- 42,272 иргэн соёлын салбарын санхүүжилтийг танахыг санал болгосон
- 68,728 иргэн төрийн захиргааны зардлыг хумихыг шаардсан
- 58,206 иргэн төрийн өмчит компаниудын тоо болон зардлыг багасгахыг дэмжжээ
Татварын бодлогын саналууд
Татварын бодлоготой холбоотойгоор иргэдээс ирсэн саналууд дараах байдалтай байна:
- 84,636 иргэн татварын хувь хэмжээг бууруулахыг дэмжсэн
- 44,777 иргэн татварын буцаан олголт, хөнгөлөлтийн талаар тодорхой шийдвэр гаргахыг уриалжээ
Эдгээр саналууд нь Засгийн газарт 2026 оны төсвийг боловсруулахад иргэдийн үзэл бодлыг тусгах чухал үндэс болно гэж албаныхан онцоллоо.
Ард түмний саналыг сонсож байгаад баярлалаа! Одоо ж бодитоор хэрэгжүүлээсэй гэж найдаж байна
Татварын ачаалал багасвал иргэдийн амьдралд бодит өөрчлөлт гарна шүү. Сайн шийдвэр байна!