Лхагва, 2 сар 4, 2026
HomeНийгэм2026 оны хоёрдугаар сарын халамжийн мөнгө олгох хуваарь гарлаа

2026 оны хоёрдугаар сарын халамжийн мөнгө олгох хуваарь гарлаа

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны хоёрдугаар сард иргэдийн дансанд орох тэтгэвэр, тэтгэмж болон бусад тусламжийн цаг хугацааг албан ёсоор мэдээллээ. Энэ сард Сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан ихэнх халамжийн үйлчилгээг баярын өмнө буюу ирэх долоо хоногоос эхлэн олгохоор төлөвлөсөн байна.

Иргэдийн дунд хүлээлт ихтэй байдаг зарим гол тэтгэмжүүдийг дараах өдрүүдэд олгоно:

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж: 2 дугаар сарын 12-ны өдөр олгогдоно.
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж: 2 дугаар сарын 11-ний өдрөөс олгож эхэлнэ.
  • Насны хишиг: Сар шинийн баярыг тохиолдуулан олгодог уг тэтгэмж 2 дугаар сарын 11 болон 25-ны өдрүүдэд хуваарилагдсан байна.
  • Асарч хамгаалагчдын тэтгэмж: Асаргааны тэтгэмж болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжүүд 2 дугаар сарын 11-нээс эхлэн орно.
  • Хүнс тэжээлийн дэмжлэг: Уг үйлчилгээний санхүүжилт 2 дугаар сарын 12-нд шилжинэ.
мөнгө

Дээрх хуваарьт зааснаар нийгмийн халамжийн тэтгэвэр болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнүүд мөн адил хоёрдугаар сарын 11-нээс иргэдийн гар дээр очих юм. Харин онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг энэ сарын 25-ны өдөр олгохоор хуваарилжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд