Пүрэв, 12 сар 18, 2025
HomeБоловсрол2025 оны Оны онцлох хүүхэд шалгаруулах ёслол боллоо

2025 оны Оны онцлох хүүхэд шалгаруулах ёслол боллоо

Монгол Улсын хэмжээнд 2025 онд сурлага, спорт, урлаг болон нийгмийн үйлсээрээ үе тэнгийнхнээ манлайлж, тив дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчдыг тодруулах ёслол боллоо. Энэ жил 10 өөр төрөлд 1263 хүүхэд нэр дэвшсэнээс онцгой амжилт үзүүлсэн 72 сурагч “Оны онцлох хүүхэд” хэмээх эрхэм алдрыг хүртсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар шагнал гардуулах үеэрээ залуу үеийнхэнд хандан урам зориг өгч, суралцах үйлс бол насан туршийн амьдралын хэв маяг байх ёстойг онцолсон юм. Тэрбээр “Асуулт тавьж, шинийг эрэлхийлдэг сониуч зан бол бүтээлч сэтгэлгээний үндэс. Өндөр ёс суртахуун, хариуцлагатай ухамсартай залуус л Монголын гэрэлт маргаашийг цогцлооно” хэмээн тэмдэглэлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох агентлагуудаас 33 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү ёслолын гол номинациудад шалгарсан зарим хүүхдүүдийг танилцуулж байна:

Техник сэтгэлгээ, шинэ санал санаачилга

  • М.Мөнх-Оргил (Нийслэлийн 1-р сургууль)
  • Р.Ананд (Орчлон сургууль)
  • Г.Амармэнд (Дархан-Уул аймаг, ОД сургууль)
  • Р.Ууганбаяр (Говь-Алтай аймаг)
  • Б.Хангал (Хэнтий аймаг)
  • Э.Энх-Учрал (Нийслэлийн 44-р сургууль)

Оюун ухааны спорт

  • Б.Эрмүүнзаяа (Архангай аймаг)
  • М.Энх-Үжин (Налайх дүүрэг)
  • О.Эгшиглэн (Хэнтий аймаг)
  • Б.Буянхишиг (Баянзүрх дүүрэг)
  • И.Цэлмүүн (Нийслэлийн 31-р сургууль)
  • Б.Сансармаа (Увс аймаг)
  • С.Ариунтунгалаг (Сэлэнгэ аймаг)

Урлаг, уран бүтээл

  • Б.Мөнх-Амин (Хан-Уул дүүрэг)
  • С.Ариунсанаа (Нийслэлийн 50-р сургууль)
  • Ш.Нандинцэцэг (Дорнод аймаг)
  • Г.Маралгоо (Дархан-Уул аймаг)

Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс

  • Ө.Гүнгуа (Баянхонгор аймаг)
  • М.Цогзолмаа (Дархан Эмпати сургууль)
  • Б.Амгалан (Нийслэлийн “Шинэ үе” сургууль)

Биеийн тамир, спорт

  • Д.Анударь (Сүхбаатар аймаг)
  • М.Цэлмүүн (Баянгол дүүрэг)
  • Ш.Эрхэт (Нийслэлийн 141-р сургууль)
  • М.Цэлмүүн (Хан-Уул дүүрэг, Күнз сургууль)
  • Э.Хаш-Эрдэнэ (Хэнтий аймаг)
  • Б.Буянтогтох (Өвөрхангай аймаг)

Монгол түүх, соёл, өв уламжлалыг өвлөн тээгч

  • З.Мөнх-Эрдэнэ (Сонгинохайрхан дүүрэг)
  • Г.Гантуяа (Хөвсгөл аймаг)
  • Ц.Нандин-Эрдэнэ (Баянзүрх дүүрэг)
  • А.Наранцолмон (Ховд аймаг)

Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин

  • Б.Анунгоо (Нийслэлийн 28-р сургууль)
  • Э.Жаргал (Сэлэнгэ аймаг)
  • Г.Төгсбаясгалант (Дархан Эмпати сургууль)

Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч

  • Б.Дашням (Өмнөговь аймаг)
  • М.Мөнх-Оргил (Орхон аймаг)
  • Т.Алтаншагай (Говь-Алтай аймаг)

Оны онцлох багууд

  • “Цэц баян” баг (Багахангай дүүрэг)
  • “Болор-4” бүжгийн хамтлаг (Өвөрхангай аймаг)
  • “Хуралай” бүжгийн хамтлаг (Баян-Өлгий аймаг)
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд