Боловсролын үнэлгээний төвөөс 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭЕШ) хуваарийг зарлалаа. Шалгалтуудыг зургадугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бүртгэл 2025 оны хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт хаагдах тул элсэгчид хугацаандаа бүртгүүлж амжих шаардлагатай байна.
Шалгалтын хуваарь:
📅 Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/
- Түүх: 10:00 – 11:20
- Англи хэл: 14:00 – 15:20
📅 Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/
- Хими: 10:00 – 11:40
- Газарзүй: 13:00 – 14:20
- Нийгэм судлал: 16:30 – 17:50
📅 Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/
- Биологи: 10:00 – 11:20
- Математик: 14:00 – 15:20
📅 Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/
- Физик: 10:00 – 11:40
- Орос хэл: 13:00 – 14:20
- Монгол хэл: 16:00 – 17:20