Баасан, 10 сар 31, 2025
HomeОсол хэрэг2025 онд Хөвсгөл аймагт 18 удаагийн газар хөдлөлт бүртгэгдлээ

2025 онд Хөвсгөл аймагт 18 удаагийн газар хөдлөлт бүртгэгдлээ

Он гарснаас хойш Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт нийт 18 удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Аз болоход эдгээр газар хөдлөлтөөс онц ноцтой хохирол учраагүй байна.

Газар хөдлөлтийн тоо, байршлаар

2025 оны туршид Хөвсгөл аймгийн дараах найман сумын нутаг дэвсгэрт чичирхийлэл бүртгэгдсэн байна.

  • Улаан-Уул сум — 4 удаа
  • Тосонцэнгэл сум — 1 удаа
  • Ханх сум — 6 удаа
  • Алаг-Эрдэнэ сум — 1 удаа
  • Ренчинлхүмбэ сум — 1 удаа
  • Баянзүрх сум — 2 удаа
  • Цагаан-Уул сум — 1 удаа
  • Цэцэрлэг сум — 2 удаа

Сүүлийн бүртгэгдсэн газар хөдлөлт

Өнөөдөр буюу 2025 оны аравдугаар сарын 31-ний 00:54:01 цагт, Ханх сумаас зүүн хойд зүгт 18 км-ийн зайд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгджээ.

Тус сумын засаг захиргаа болон холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр, газар хөдлөлт болсон орчимд хэд хэдэн малчин өрх амьдардаг бөгөөд чичирхийлэл “аяга шажигнах, ор дайвалзах байдлаар” мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд