ХӨСҮТ-ийн мэдээлснээр манай улсад 96 мянган хүүхэд хүний папиллома вирусийн (ХПВ) халдварын эсрэг вакцинд хамрагдаад байна. Тэдний дотор 34 мянга нь 11 настай хүүхдүүд ажээ. ХПВ нь зургаан төрлийн хорт хавдар үүсгэдэг, эрэгтэй болон эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг тул хүүхдүүдийг уг вирусээс хамгаалан вакцинжуулах ажлыг идэвхтэй хэрэгжүүлж байна.
Хүүхдүүдийн дунд ХПВ-ийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг ойлгуулах зорилгоор зохион бичлэгийн уралдаан орон даяар зарлагдлаа.
Уралдаанд оролцох нөхцөл
- Оролцогчид: ЕБС-ийн 10–11 настай сурагчид
- Хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 13-ныг хүртэл
- Сэдэв: Хүний папиллома вирус хэрхэн дамждаг, ямар үр дагавартай, эрэгтэй болон эмэгтэй хүмүүст ямар өвчин үүсгэдэг, түүнээс хэрхэн хамгаалах талаар бичих. Мөн вакцины ач холбогдлыг онцлох
- Бүтээлийн төрөл:
- Файлаар илгээж болно
- Эсвэл гараар бичсэн зохион бичлэгийн зургийг тод харагдахуйцаар авч илгээж болно
- Бүтээлийн тоо ба хэмжээ: Нэг оролцогч нэг л зохион бичлэг ирүүлнэ, үгийн тоо 100–150 үг байна
- Илгээх хаяг: [email protected]
- Хугацаа: 2025.11.12-ны 23:00 цаг хүртэл
- Мэдээлэлд багтаах зүйлс: овог нэр, холбоо барих хоёр утас, сургууль, анги
Шагналын сан
- I байр: Huawei MatePad SE таблет
- II байр: ZTE Blade A55 ухаалаг утас
- III байр: Huawei Band 10E ухаалаг цаг
- Тусгай байр: ZTE Buds 2 чихэвч, номын дэлгүүрийн эрхийн бичиг
Дэлгэрэнгүй мэдээллийг 75553232, 99091030 дугаараар лавлаж, [email protected] хаягаар холбогдож болно.

Ийм уралдаан хүүхдүүдэд маш хэрэгтэй, бичих чадварыг нь хөгжүүлнэ