Энэхүү амралтын өдрүүдийн (1-р сарын 31-нээс 2-р сарын 1) одон орны төлөв байдал нь ерөнхийдөө идэвхтэй үйл ажиллагаанаас татгалзаж, дотоод сэтгэлээ сонсох, амрахад чиглэгдэж байна. Хэдийгээр бүх ордуудад тодорхой сорилтууд тулгарах ч Арслан, Жинлүүр, Матар ордынхон энэ өдрүүдэд илүү азтай байх нь ээ.
Энэ амралтын өдрүүдийн энергийн чиглэл нь эрс өөр байна. Бямба гарагт гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа бол Ням гараг нь дэлхий ертөнцийн зохицол, дотоод амар амгалангийн өдөр байх болно.
Арслан
Өөрийн хүчинд хэт итгэж дассан Арслангуудад энэ өдрүүдэд “Орчлон ертөнцөөс” тусламж хүсэхийг зөвлөж байна. Тулгараад буй асуудлынхаа шийдлийг ганцаараа олох гэж зүтгэх нь үр дүнгүй байж мэднэ. Хамгийн гол нь асуултаа дотооддоо тавиад, хариултыг нь хүлээх хэрэгтэй. Хариулт нь зүүдээр дамжиж ирэх магадлал өндөр тул үзсэн зүүдээ анхааралтай ажиглаж, даруй арга хэмжээ авах нь таныг амжилтад хүргэнэ.
Жинлүүр
Жинлүүрүүдийн хувьд энэ өдрүүд эрчим хүчээ цэвэрлэхэд хамгийн тохиромжтой. Сүүлийн үед хуримтлагдсан сөрөг энерги нь таны гэрт байгаа, хэн нэгний таагүй сэтгэлээр бэлэглэсэн эд зүйлээс үүдэлтэй байж болзошгүй. Хэрэв та тэрхүү зүйлийг олж илрүүлэн гэрээсээ гаргаж чадвал таны амьдралд “цагаан зурвас” буюу аз ивээсэн үе шууд эхлэх болно.
Матар
Удаан хугацаанд нэг газраа байсан Матрууд энэ амралтын өдрүүдэд аялалд гарахад маш тохиромжтой. Ялангуяа хайртай хүнтэйгээ уулзахаар явах эсвэл болзоонд явах нь танд алхам тутамд аз авчрах болно. Хараахан хосоо олж амжаагүй байгаа Матруудын хувьд энэ аялал хувь заяаны учирал авчрах магадлалтай.
Өдрүүдийн ерөнхий зөвлөгөө:
- 1-р сарын 31 (Бямба): Сэтгэл зүйн хувьд хүнд өдөр байж болзошгүй тул гэрээсээ гарахгүй байж, ойр дотныхонтойгоо маргалдахаас зайлсхий. Хэрэв зөрчилдөөн гарвал зөвхөн шударга ёсыг тогтоохын тулд л дуугар.
- 2-р сарын 1 (Ням): Нийтлэг зохицлын өдөр. Хоол хүнс болон сэтгэл хөдлөл дээрээ туйлшрахгүй байж, сэтгэл санааны тав тухыг нэгдүгээрт тавиарай.
