Мягмар, 6 сар 17, 2025
HomeНийгэмЗурхайн долоо хоногийн төлөв (6-р сарын 16–22)

Зурхайн долоо хоногийн төлөв (6-р сарын 16–22)

Энэ долоо хоногт огторгуй тогтмол хэмнэлээ алдаж, биднийг уян хатан байдал, ухаалаг тэнцвэрт уриалж байна. Хуучин хайр шинэ орчинд эргэн ирж магадгүй, гэнэтийн урам зориг хаа нэгтээ хүлээж байна.

Долоо хоногийн эхний өдрүүд буюу даваа, мягмар гарагийн эхний хагас нь бизнес, тооцоо, санхүүгийн нарийн асуудалд тааламжгүй байх магадлалтай. Тоо бодох, гэрээ байгуулах ажлуудад анхааралтай хандах нь зүйтэй.

Харин долоо хоногийн сүүлээр Марс ба Бархасбадь гараг хоорондын зохицол, Нар ба Санчирын хурцадмал байдал зэрэг хоёр чухал астрологийн нөлөө хүчээ авна. Энэ нь харилцаанд боломж нээж, зохион байгуулалттай байдалд давуу тал өгөх юм.

♈ Хонь (3/21–4/19)

Уриа: Түрүүлж хөдөлнө, дараа нь бодно.
Ажил, мөнгө: Боломж гарч ирнэ, гэхдээ өрсөлдөгчид мөн идэвхтэй байна.
Хайр дурлал: Сэтгэл догдлуулсан роман эсвэл багахан хардалттай маргаан.
Зөвлөгөө: Бүх тулаан таных биш. Зарим нь зүгээр л жүжиг.
Азтай өдрүүд: пүрэв, бямба

♉ Үхэр (4/20–5/20)

Уриа: Тогтвортой байдал + хөргөгчийг минь битгий оролдоорой.
Ажил, мөнгө: Тайван, тогтмол өсөлт. Авангард саналд бүү авт.
Хайр дурлал: Сэтгэлд таатай уулзалт, магадгүй нээлттэй байвал илчлэл ч гарч мэднэ.
Зөвлөгөө: Өөртөө зориулж нэг тансаг зүйл ав.
Азтай өдрүүд: мягмар, баасан

♊ Ихэр (5/21–6/20)

Уриа: Гурван санаа, дараа нь кофе.
Ажил, мөнгө: Бүтээлч байдал өндөр. Харин анхаарал сарниж болзошгүй.
Хайр дурлал: Флирт, хуучин найзуудаас мэдээ. Бодолтой хариу өг.
Зөвлөгөө: Юу хүсэж байгаагаа мэдэхгүй бол юу хүсэхгүй байгаагаа асуу.
Азтай өдрүүд: лхагва, ням

♋ Мэлхий (6/21–7/22)

Уриа: Аюул ойрхон ч би борщоо хийгээд дуусгая.
Ажил, мөнгө: Тайван, гэхдээ нөлөөтэй харилцаа үүсгэнэ.
Хайр дурлал: Хэт их мэдрэмжтэй хандвал сэтгэлээ шархлуулна.
Зөвлөгөө: Хүмүүс таны бодлыг уншдаггүй гэдгийг ойлго.
Азтай өдрүүд: даваа, баасан

♌ Арслан (7/23–8/22)

Уриа: Ирсэн, харсан, гоё болсон.
Ажил, мөнгө: Өөрийгөө харуулах таатай үе. Гэхдээ хэт их хичээл зүтгэл бүү гарга.
Хайр дурлал: Анхаарал, флирт, жаахан тоглоом.
Зөвлөгөө: Харицлага, хүндэтгэл гэдэг харизмын үндэс.
Азтай өдрүүд: мягмар, бямба

♍ Охин (8/23–9/22)

Уриа: Спонтан байдлыг ч төлөвлөсөн.
Ажил, мөнгө: Эмх цэгц оруулахад тохиромжтой.
Хайр дурлал: Сэтгэл дулаацуулсан жижиг зүйлсийг бүү үл тоо.
Зөвлөгөө: Төгс мөчийг хүлээлгүйгээр хөдлөх хэрэгтэй.
Азтай өдрүүд: лхагва, баасан

♎ Жинлүүр (9/23–10/22)

Уриа: Нэг хэмжээд, дахиж хэмжөөд…
Ажил, мөнгө: Шийдвэр гаргах хүнд. Харин зөн совин зөв зам руу чиглүүлнэ.
Хайр дурлал: Хөнгөн, уян хатан харилцаа үүснэ.
Зөвлөгөө: Хайрыг хүлээх нь сул тал биш.
Азтай өдрүүд: даваа, пүрэв

♏ Хилэнц (10/23–11/21)

Уриа: Би чимээгүй ч бүхнийг мэддэг.
Ажил, мөнгө: Мэдрэмж өндөр. Гэхдээ болгоомжтой ашигла.
Хайр дурлал: Хүчтэй мэдрэмж, магадгүй гэнэтийн уналт.
Зөвлөгөө: Хариугаа авах хэрэггүй. Зүгээр л орхи.
Азтай өдрүүд: мягмар, ням

♐ Нум (11/22–12/21)

Уриа: Адал явдал ба кофе!
Ажил, мөнгө: Ажлаас гадуур боломж гарч ирнэ.
Хайр дурлал: Гэнэтийн учрал, бага зэрэг солиотой сэтгэл.
Зөвлөгөө: “Зүгээр оролдоод үзье” гэдэг бодлоос том боломж ургадаг.
Азтай өдрүүд: лхагва, бямба

♑ Матар (12/22–1/19)

Уриа: Тэвчээр + ажлын хатуу хяналт.
Ажил, мөнгө: Суурь болсон үүргээ баталгаажуулах боломж.
Хайр дурлал: Танд ачаалал их мэт боловч бусад хүмүүс таныг түшдэг.
Зөвлөгөө: Хэт хяналт хэрэггүй. Тайвшир.
Азтай өдрүүд: даваа, пүрэв

♒ Хумх (1/20–2/18)

Уриа: Бодол минь эрх чөлөөтэй байг.
Ажил, мөнгө: Шинэлэг санаа үнэлэгдэнэ. Харин цаг баримтлаарай.
Хайр дурлал: Өнгөрсөнтэй дахин уулзах магадлалтай. Хуучин алдаагаа давтахгүй бай.
Зөвлөгөө: Өөрөөр сэтгэх нь өөрчлөлтийн эхлэл.
Азтай өдрүүд: лхагва, баасан

♓ Загас (2/19–3/20)

Уриа: Энэ бол драма биш, би зүгээр мэдрэмжтэй л байгаа.
Ажил, мөнгө: Бүгдэд таалагдах гэж бүү оролд. Тэргүүлэх зорилтоо тодорхойл.
Хайр дурлал: Мөрөөдөмтгий сэтгэл, гэнэтийн уналттай хосолж мэднэ.
Зөвлөгөө: Зөн совин хүчтэй бол түүнийг үл тоомсорлож болохгүй.
Азтай өдрүүд: мягмар, ням

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд