Мягмар, 6 сар 10, 2025
HomeНийгэмЗургадугаар сарын 11-нд Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл үзүүлнэ

Зургадугаар сарын 11-нд Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл үзүүлнэ

Энэ жилийн Бурхан багшийн Их Дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр 2025 оны 6 дугаар сарын 11-нд буюу энэ лхагва гарагт тохионо.

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу тус өдөр нь бүх нийтээр амардаг баярын өдөрт хамаардаг бөгөөд энэ жил “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэн дээдлэх агуулгатай олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм.

Төв талбайд болох онцлох арга хэмжээнүүд:

  • “Эзэн сан” хурах ёслол: Чингис хааны сэрэг дүрд жилд нэг удаа хүндэтгэл үзүүлдэг энэхүү ёслолыг төв талбайд зохион байгуулна.
  • “What Happens Today” урлаг соёлын хөтөлбөр: Залуучуудын оролцоотой урлагийн тоглолт, “Баярын жагсаал, бясалгал” зэрэг олон талт арга хэмжээ болно.

Бурхан багшийн Их Дүйчин өдрийн утга, ач холбогдол:

Уг өдөр нь Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нирваан дүр үзүүлсэн гурван үйл явдал давхацдаг учир хамгийн хүндтэй, буян арвижуулах, сүсэгтэн олны оролцоо ихтэй өдрүүдийн нэг юм.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг үйл ажиллагаанууд:

  • Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон орон нутгийн сүм хийдүүд дээр өргөн дэлгэр хурал ном, бясалгал, сургалт, парад зэрэг арга хэмжээнүүд зохиогддог.
  • 2013 оноос хойш “Бурханы шашинтны наадам” болгон өргөжүүлж, орчин үеийн залуусыг татсан арга хэмжээнүүдийг хийд орчмоор зохион байгуулж эхэлсэн. Үүнд хүүхэд, залуусын жүжигчилсэн тоглолт, парад, бясалгалын тойрог багтана.

Их Дүйчин өдрийн баярын хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд