Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмЗургадугаар сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийг олгох тов гарлаа

Зургадугаар сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийг олгох тов гарлаа

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ) 2025 оны зургадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн олголтын хуваарийг олон нийтэд танилцууллаа. Хуваарийн дагуу дараах хугацаанд тэтгэмжүүд иргэдийн дансанд шилжин орно:

2025 оны 6-р сарын 12, 23-ны өдөр олгох тэтгэвэр, тэтгэмж:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр
  • Асаргааны тэтгэмж
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт
  • Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
  • Насны хишиг
  • “Эхийн алдар” одонт эхчүүдэд олгох мөнгөн тусламж
  • Хүнс тэжээлийн дэмжлэгийн мөнгөн тусламж (зөвхөн 6-р сарын 12-нд)

2025 оны 6-р сарын 19-ний өдөр олгох тэтгэмжүүд:

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж
  • Олон хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эцэг, эхэд олгох мөнгөн дэмжлэг

2025 оны 6-р сарын 23-ны өдөр:

  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж

Эдгээр тэтгэмж, тусламж нь цахим гүйлгээний хэлбэрээр иргэдийн данс руу орно. Иргэд өөрсдийн бүртгэлтэй банкны данс болон аппликейшнээр хуваарийн дагуу орсон эсэхийг шалгах боломжтой.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд