Ням, 4 сар 20, 2025
HomeЭрүүл мэндЗургаан настнуудын нүд, шүд, зүрхний эрт илрүүлэг орон нутагт эхэлнэ

Зургаан настнуудын нүд, шүд, зүрхний эрт илрүүлэг орон нутагт эхэлнэ

Эрүүл мэндийн яамнаас “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлогын хүрээнд ирэх сараас эхлэн 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд болон зүрхний эмгэгийг эрт илрүүлэх үзлэгийг орон нутгуудад эхлүүлэхээр болсон байна.

Уг ажлын хүрээнд:

  • Аймаг бүрт эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж,
  • Хараа зүйн оношилгооны иж бүрэн төхөөрөмж,
  • Ухаалаг зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад нийлүүлэх шийдвэрийг салбарын яамнаас гаргажээ.

Мөн энэ сарын 24-28-ны хооронд нийслэлд эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна.

Энэхүү эрт илрүүлгийн хөтөлбөрийг 2024 оны 4 дүгээр улирлаас эхлэн Улаанбаатар хотын сургуулиудад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 40,749 хүүхдийн 89 хувь нь хамрагджээ.

Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн дунд:

  • Зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт – 21.4%
  • Шүдний цоорол – 79.9%
  • Харааны өөрчлөлт – 20.5% тус тус илэрсэн байна.

Илэрсэн өөрчлөлтүүдтэй холбоотойгоор дараагийн шатны оношилгоо, эмчилгээний ажил 13-66 хувийн явцтай үргэлжилж байгаа аж.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд