Даваа, 6 сар 9, 2025
HomeСоёл УрлагЗургаадугаар сарын 1-нд Хүй долоон худагт “Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр болно

Зургаадугаар сарын 1-нд Хүй долоон худагт “Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр “Монгол хүү” нэртэй үндэсний хэмжээний хүүхдийн баярын арга хэмжээ Хүй долоон худагт байрлах “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулагдана. Арга хэмжээ өглөөний 09:30-аас оройн 18:30 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хүүхэд багачуудад зориулсан олон сонирхолтой үйл ажиллагаа өрнөнө.

Энэхүү баяр нь үндэсний уламжлалт ёс заншлыг хүүхэд, өсвөр үеийнхэнд таниулах, соён гэгээрүүлэх зорилготой бөгөөд дараах үндэсний болон спортын тэмцээн уралдаанууд болох юм:

  • Хүүхдийн үндэсний бөхийн барилдаан
  • Сурын харваа
  • Шагайн харваа
  • Дугуйн уралдаан
  • Гүйлтийн тэмцээн
  • Хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн

Үүнээс гадна морь унах, эдлэх соёлыг харуулсан Монгол ахуйн танилцуулга, гэр бүлийн хамтын оролцоог дэмжсэн тэмцээн уралдаанууд ч зохион байгуулагдах аж.

Арга хэмжээнд оролцогчид эрүүл, цэвэр агаарт өөрсдийн майхан, асартай байрлан урлагийн тоглолт үзэж, өдөржин тэмцээн уралдаанд оролцож, найз нөхөд, гэр бүлийн хамт нэг өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой.

Мөн баярын үеэр ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал урамшуулал, бэлэг дурсгалын эзэд тодрох бөгөөд оролцож буй хүүхдүүдээс супер азтаныг тодруулан тусгай шагнал гардуулах юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд