Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмЗуны саруудад цаг агаарын төлөв

Зуны саруудад цаг агаарын төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан төлөвөөр ирэх зун буюу зургаадугаар, долдугаар, наймдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нь нийт нутгаар янз бүрийн хэмжээгээр орно.

Зургадугаар сард Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсэгт агаарын температур олон жилийн дунджийн орчим байх бөгөөд бусад нутгаар дундаас дулаан байна. Хур тунадас нь Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Хэнтийн нутаг, Дорнод, Сүхбаатарын хойд хэсэгт олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Долдугаар сард агаарын температур нийт нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бөгөөд хур тунадас нь Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр дунджаас бага, Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх болно.

Наймдугаар сард агаарын температур Өмнөговийн ихэнх, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Харин хур тунадас нь Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас их, бусад нутгаар дунджийн орчим байх болно.

Тиймээс энэ зун зарим газар гэнэтийн үер, усны аюул, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй тул эрсдэлээс урьдчилан сэргийлж, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд