Бямба, 4 сар 19, 2025
HomeНийгэмЗөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэлтийг түр хугацаанд хориглолоо

Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэлтийг түр хугацаанд хориглолоо

Зам, тээврийн яамнаас мэдээлснээр, хаврын улиралд газрын хөрс гэсэж, замын далангийн ус чийгийн агууламж ихсэж, авто замын бат бэхийн үзүүлэлт эрс буурдаг тул ачаалал ихтэй тээвэрлэлтийг хязгаарлах шийдвэр гаргажээ.

Иймд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаатай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2025 оны дөрөвдүгээр сарын 5-наас тавдугаар сарын 1-нийг дуустал түр хугацаанд зогсоох шийдвэрийг хэрэгжүүлж эхэлж байна.

Энэхүү түр хориг нь автотээврийн хэрэгслийн ангилал, техникийн шаардлагад нийцсэн байдлыг хангаж, замын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, эвдрэл гэмтлээс сэргийлэх зорилготой юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд