Лхагва, 9 сар 10, 2025
HomeСпортЖүдо бөхийн Азийн цомын тэмцээнээс Монголын өсвөрийн тамирчид 16 медаль хүртлээ

Жүдо бөхийн Азийн цомын тэмцээнээс Монголын өсвөрийн тамирчид 16 медаль хүртлээ

Хонконгт зохион байгуулагдсан жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөрийн жүдочид амжилттай оролцож, нийт 5 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль хүртэн тэмцээнээ өндөрлүүллээ.

Монголын өсвөр үеийн жүдочдын хүртсэн медалиуд:

Алтан медаль:

  • -73 кг: Б.Далайцэрэн
  • -60 кг: Н.Тэгш-Очир
  • -44 кг: Ц.Амин-Эрдэнэ
  • -52 кг: Б.Гүндэгмаа
  • -57 кг: Г.Энхжин

Мөнгөн медаль:

  • -48 кг: А.Хонгорзул
  • -52 кг: Л.Булган
  • -90 кг: Т.Доржсүрэн

Хүрэл медаль:

  • -48 кг: П.Эрдэнэбулган
  • -63 кг: Л.Нармандах
  • -63 кг: П.Нандинцэцэг
  • -70 кг: Э.Анужин
  • -55 кг: А.Тэмүүжин
  • -60 кг: Б.Цолмон-Од
  • -66 кг: Б.Тэмүүжин
  • -81 кг: Б.Мөнгөндөл

Монголын жүдочдын энэхүү амжилт нь өсвөр үеийн тамирчдын бэлтгэл, ур чадвар сайжирч байгааг илтгэж байна. Харин өнөөдөр тэмцээний залуучуудын ангилал эхэлж буй бөгөөд монгол багийн өрсөлдөөн цаашид ч үргэлжлэх юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд