Даваа, 6 сар 9, 2025
HomeОлон улсын мэдээЖо Байденд ясанд тархсан түргэн явцтай хорт хавдар илэрчээ

Жо Байденд ясанд тархсан түргэн явцтай хорт хавдар илэрчээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байденд түргэн явцтай, ясанд метастаз өгсөн хорт хавдар оношлогдсон тухай мэдээллийг The New York Times сонин Байдены оффисын мэдэгдэлд үндэслэн мэдээллээ.

Анхны шинж тэмдгүүд, оношлогоо

Байден сүүлийн үед шээдэг замын зовиуртай болсон тухай эмч нарт мэдэгдсэний дараа түрүү булчирхайд жижиг зангилаа илэрсэн байна. Үүний улмаас хийсэн оношлогооны дараа хорт хавдрын онош тавигджээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Байденд оношлогдсон хорт хавдар нь Глисон онооны дагуу 9 баллтай буюу өндөр зэргийн хортой хэлбэрт тооцогдож, ясанд тархсан байна.

Эмчилгээний боломж, гэр бүлийн байр суурь

Байдены албанаас гаргасан мэдэгдэлд:

“Хэдий энэ нь илүү түргэн явцтай хэлбэр боловч гормонд мэдрэмтгий төрлийн хавдар байж болзошгүй тул үр дүнтэй эмчлэгдэх боломжтой. Ерөнхийлөгч болон түүний гэр бүл эмч нартай хамтран эмчилгээний сонголтуудыг нухацтай авч үзэж байна” гэжээ.

Нас, эрүүл мэнд ба улс төрийн нөхцөл байдал

82 настай Байден нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч байсан бөгөөд 2021-2025 оны хооронд төр барьсан юм. Ерөнхийлөгчийнх нь бүрэн эрхийн хугацаанд нас болон эрүүл мэндийн байдал нь олон нийтийн анхаарлын төвд байж, улмаар Демократ намын дотоод дарамтад орж, дахин нэр дэвшихээс татгалзсан.

CNN болон Axios сайтын хоёр сэтгүүлчийн бичсэн “Первородный грех” нэртэй номд дурдсанаар, Байдены биеийн байдал 2023–2024 онуудад эрс муудсан ба зөвлөхүүд нь тэр дахин сонгогдвол тэргэнцэр ашиглах магадлалтай талаар ч ярилцаж байжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд