Холливудын нэрт жүжигчин Жессика Альба зураглаач Кэш Уорреноос албан ёсоор салсныхаа дараа шинэ хайр дурлалын харилцаагаа олон нийтэд ил болголоо.
Жүжигчин бүсгүй шинэ харилцаатай болсон гэдгээ албан ёсоор баталсан бөгөөд түүний сонголт нь өөрөөс нь 11 насаар дүү Америкийн жүжигчин Дэнни Рамирес байв. Тэднийг харилцаатай байгаа тухай яриа өнгөрсөн зунаас эхлэн гарсан юм. Тухайн үед папарацциуд Лос-Анджелес хотод тэднийг үнсэлдэж, тэврэлдэж байхыг нь гэрэл зургийн хальснаа буулгаж байжээ.
Хосууд харилцаагаа нууцалж байсан ч Жессика Альба саяхан өөрийн Instagram хуудаснаа Дэнни Рамирестай авхуулсан гэрэл зургаа нийтэлснээр үерхлээ баталгаажууллаа. Уг зураг дээр Дэнни түүнийг зөөлөн тэвэрч, хацраас нь хазаж буй дүр зураг буусан бөгөөд тэд Майамид амарч байхдаа энэхүү мөчийг хуваалцжээ.

Өмнөх гэрлэлтийн талаар
Жессика Альба зураглаач Кэш Уоррентой 16 жилийн турш гэр бүл байсан юм. Тэд Онор, Хэйвен хэмээх хоёр охин, Гэйсон хэмээх нэг хүүтэй. Хосууд 2025 оны нэгдүгээр сарын эхээр салахаар болсон тухай цуу яриа гарч байсан нь ийнхүү үнэн болох нь батлагдлаа.

Амьдралд ийм зүйл тохиолддог л доо, аз жаргал хүсье
Үнэхээр гэнэтийн мэдээ байна