Пүрэв, 7 сар 10, 2025
HomeСпортЖ.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан Будапештэд болно

Ж.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан Будапештэд болно

Монголын үндэсний бөхийн холбооны Европ дахь салбарын санаачлагаар зохион байгуулагддаг дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн Европын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн барилдаан энэ онд Унгар Улсад болно.

Тэмцээнийг 2025 оны аравдугаар сарын 4–5-ны өдрүүдэд Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулахаар товлосон бөгөөд Монгол үндэсний бөхийг гадаадад сурталчлах, таниулах, эх орноосоо алс амьдарч буй монголчуудын дунд үндэсний спорт, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Барилдааны:

  • Ерөнхий зохион байгуулагчаар Монголын үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар холбоо,
  • Хамтран зохион байгуулагчаар Унгарт үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын хамтын холбоо ТББ ажиллаж байна.

Энэхүү тэмцээн нь Европт амьдарч буй монгол бөхчүүдийн ур чадвар, тэсвэр хатуужлыг сорихоос гадна үндэсний бахархлыг хадгалах, залуу үед өвлүүлэхэд чухал ач холбогдолтой спортын үйл ажиллагаа юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд