Монгол дуучин олон улсын тайзанд амжилт гаргажээ
Казахстанд болж буй “Silk Way Star” олон улсын хөгжмийн шоу уралдаанд дуучин Ж.Мишээл Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байна. Тус уралдаанд нийт 12 орны шилдэг дуучид өрсөлдөж байгаа бөгөөд финалын шат арваннэгдүгээр сарын 22-нд болох юм.
Өндөр оноогоор тэргүүлж буй амжилт
Ж.Мишээл уралдааны эхний шатанд үндэсний дууны төрөлд “Бундан улаан” хэмээх дууг дуулж, үзэгчид болон шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.
Дараагийн шатанд тэрбээр Казахстаны алдарт дуучин Аяугийн “Сыбырлайн” дууг, харин дөрөвдүгээр шатанд хятад дууг дуулан олон улсын шүүгчдээс 120 оноо авч, тухайн шатны ялагчдын нэгээр шалгарсан байна.
Одоогоор нийт оноогоороо манай дуучин Ж.Мишээл Казахстанд өрсөлдөж буй дуучин Алемийн хамт тэргүүлж байгаа бөгөөд финалын шатны үр дүн тун удахгүй гарах аж.
Нийлбэр онооны жагсаалт
Казахстан – Алем – 572 оноо
Монгол – Мишель Жозеф (Ж.Мишээл) – 572 оноо
Малайз – Язмин Азиз – 570 оноо
Армен – Саро Геворгян – 570 оноо
Узбекистан – Мадинабону Адилова – 562 оноо
Гүрж – Автандил Абесламидзе – 560 оноо
Хятад – Жан ХэШуан – 558 оноо
Тажикистан – Фахриддин Хакимов – 552 оноо
Киргизстан – Тамга – 538 оноо
Өмнөд Солонгос – Кандис – 508 оноо
