Лхагва, 9 сар 10, 2025
HomeОсол хэрэгЖ.Энхжаргалан суллагдаж, Д.Мөнх-Эрдэнэ баривчилгаандаа үлдлээ

Ж.Энхжаргалан суллагдаж, Д.Мөнх-Эрдэнэ баривчилгаандаа үлдлээ

НИТХ-ын төлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар өнгөрсөн 4 дүгээр сарын 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд маргалдсан үйл явдлын улмаас шүүхийн шийдвэрээр есөн хоног баривчлах болон арав хоногийн албадан сургалтанд хамруулах шийтгэл авч, 409 дүгээр ангид хүргэгдээд байсан.

Гэвч Ж.Энхжаргалан энэ шийдвэрийг давж заалдсанаар шүүгчийн захирамжийг түдгэлзүүлж, 2025 оны 6 дугаар сарын 5-ны 19:00 цагаас өмнө хорих ангиас суллагдсан байна.

Харин Д.Мөнх-Эрдэнэ энэхүү шийтгэлийг хүлээн зөвшөөрч, баривчлагдсан хэвээр үлджээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Хууль шүүх үнэн зөв ажиллаж байгаа гэдэгт итгэмээр байна. Ард иргэд ч үнэн мэдээлэл мэдэхийг хүсч байна

  2. Энэ хэрэг дээр үнэхээр ил тод байдал хэрэгтэй. Төрд итгэх итгэл алдарч болохгүй шүү

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд