Лхагва, 11 сар 12, 2025
HomeУлс төрЖ.Чинбүрэн: Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2027 он гэхэд гурван сая төгрөгт хүргэнэ

Ж.Чинбүрэн: Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2027 он гэхэд гурван сая төгрөгт хүргэнэ

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын цалингийн талаар гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Сайд хэлэхдээ, “Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн цалин нэмэх шаардлагыг хэлэлцэж, гурван талт хэлэлцээр эхлүүлэх шийдвэр гаргасан. Цалинг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлж, 2027 он гэхэд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг гурван сая төгрөгт, улмаар 2027 оноос 3.5 сая төгрөгт хүргэх санал гаргаж байна” гэж онцоллоо.

Түүний мэдээлснээр эхний шатанд 15 хувийн нэмэгдэл хийгдэх боломжтой бөгөөд энэ нь одоогийн цалин хөлсөнд дараах байдлаар тусна:

  • 1.1 сая төгрөгийн үндсэн цалинтай эмчийн цалин 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 2.04 сая төгрөг болно.
  • 1.4 сая төгрөгийн цалинтай залуу эмч 2026 онд 1.9 сая төгрөг авна.
  • 75 хувийн нэмэгдэл тооцоход 2.5 сая төгрөг, хамгийн дээд ангиллын 1.8 сая төгрөгийн цалин 75 хувиар өсөж 3.1 сая төгрөг болно.

Ж.Чинбүрэнгийн хэлснээр, Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлтэй урьд шөнө албан ёсоор тохиролцсон бөгөөд “цалингийн нэмэгдлийг нэмэлт зардал гаргахгүйгээр, үргүй зардлыг бууруулах замаар санхүүжүүлэхээр” шийдвэрлэжээ.

Тэрээр мөн, “157 тэрбум төгрөгийг сахилга, хэмнэлтийн хүрээнд гаргаж, цалингийн нэмэгдэлд зориулах бол 191 тэрбумыг Даатгалын сан руу шилжүүлнэ. Ингэснээр даатгалын сангийн нийт зардал 2.1 их наяд төгрөгт хүрэх бөгөөд салбарын санхүүжилтийн бүтцийг оновчтой болгоно” гэв.

Эцэст нь сайд “Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл рүү дээрх саналыг албан ёсоор хүргүүлэх гэж байна. Бид эмч, ажилтнуудын хөдөлмөрийг бодит үнэлэх чиглэлд анхаарч ажиллана” гэж мэдэгдлээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд