2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт “Автомашин онхолдож, хүн нас барсан” тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж шалгалт явуулахад хувийн Субару маркын автомашин замын хажуу руу онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 12 болон 18 настай хоёр хүн амь насаа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан байна.
Энэхүү хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтэс хянан шалгаж байна.
Иймээс иргэдийг орой, шөнийн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо болгоомжтой байж, хурдаа зохицуулан, замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлахыг зөвлөж байна.