Ням, 7 сар 27, 2025
HomeУлс төрЗасгийн газрын шинэчлэл: Явах, үлдэх, тодорхойгүй, шинэ сайд нарын тухай тойм

Засгийн газрын шинэчлэл: Явах, үлдэх, тодорхойгүй, шинэ сайд нарын тухай тойм

Монгол Улсын Ерөнхий сайдын огцролтын дараах нөхцөл байдлыг хууль, улс төрийн логикоор задлан үзвэл шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой. Түүний нэрийг Ерөнхийлөгч УИХ-д оруулж ирэх бөгөөд томилогдсон Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнийг өөрөө бүрдүүлэн, хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн барина.

Энэ нь Ерөнхийлөгч ирэх гурван жилд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд томоохон нөлөө үзүүлэхийг илтгэж байна. Ерөнхий сайд хэн байх нь сайд нарын хувь заяаг тодорхойлох бөгөөд шинэ танхимын 60 хүртэлх хувийг МАН-аас бүрдүүлнэ гэдэг нь тодорхой.

Явах нь тодорхой сайд нар

  • Ардчилсан намын 8 сайд — шинэ танхимд багтахгүй нь тодорхой
  • Л.Оюун-Эрдэнийн хүмүүс — Соёлын сайд Ч.Номин, Шадар сайд С.Амарсайхан
  • Н.Учрал — ЗГХЭГ-ын дарга, намынхаа дэмжлэгтэй ч Ерөнхийлөгчийн итгэл хүлээгээгүй
  • ХҮН намаас — Шадар сайд Т.Доржханд, Боловсролын сайд П.Наранбаяр (хамтарсан багийн хүрээнд өөрчлөгдөж болзошгүй)

Үлдэх өндөр магадлалтай сайд нар

  • Т.Мөнхсайхан — Эрүүл мэндийн сайд
  • Ж.Энхбаяр — ХХААХҮ-ийн сайд
  • С.Бямбацогт — Батлан хамгаалахын сайд (яам сольж, зам тээврийн салбарт эргэн очих хүсэлтэй)
  • Б.Жавхлан — Сангийн сайд (Ерөнхийлөгчийн хүн гэгддэг, улс төрд банкнаас орж ирсэн)

Тодорхойгүй “бүлтгэнэгсэд”

  • Б.Дэлгэрсайхан — Зам, тээврийн хөгжлийн сайд
  • Б.Чойжилсүрэн — Эрчим хүчний сайд
  • Л.Энх-Амгалан — Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
  • Б.Батцэцэг — Гадаад харилцааны сайд

Эдгээр сайд нар нь олон Засгийн газарт ажилласан туршлагатай хэдий ч шинэчлэлийн давалгаанд “жийгдэх” эрсдэлтэй гэгдэж байна.

Шинээр орж ирж магадгүй хүмүүс

  • Б.Бат-Эрдэнэ — ЗГХЭГ-ын даргаар томилогдох тухай яриа улс төрийн хүрээнд өрнөж буй
  • Ц.Туваан (АН) — Аж үйлдвэрийн сайдын суудалд байсан ч энэ удаа орж ирэх магадлал багатай
  • Ж.Ганбаатар — өмнө нь уг салбарыг удирдаж байсан, дахин томилогдох магадлалтай
  • Н.Номтойбаяр — Үндэсний эвслээс сайдын суудал горилж буй
  • Г.Дамдинням, Ч.Ундрам — шинэ танхимд багтах сонирхлоо илэрхийлээд байгаа

Улс төрийн тэнцвэр ба ирээдүйн сорилт

Намуудын харилцаа, фракцын сонирхол, Ерөнхийлөгчийн байр суурь гэхчлэн олон хүчин зүйл шинэ танхимын бүрдэлд нөлөөлнө. Эрх баригч МАН олонх хэвээр ч, хамтарсан засгийн хэлбэрийг бүрдүүлэхгүй бол ганцаар засаглах эрсдэл өндөр байна. Шинэ танхимын бүрдэл нь 2025 оны наадам, 2026 оны сонгууль, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд чиглэсэн улстөрийн тохироо болж болзошгүй.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд