Пүрэв, 7 сар 3, 2025
HomeУлс төрЗасгийн газрын долдугаар сарын 2-ны хуралдаанаас гарсан гол шийдвэрүүд

Засгийн газрын долдугаар сарын 2-ны хуралдаанаас гарсан гол шийдвэрүүд

2025 оны долдугаар сарын 2-нд Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах томоохон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Баруун бүсийн эрчим хүчний компаниудыг нэгтгэн, бүтцийн шинэчлэл хийлээ

Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой болгох, зардлыг бууруулах, давхардсан чиг үүргийг арилгах зорилгоор дараах зохион байгуулалтыг хийв:

  • Нэгтгэгдсэн компаниуд:
    • “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК
    • “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК → “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д нэгтгэгдэв.
  • Шинээр байгуулагдсан компаниуд:
    1. “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
      • “Увс” болон “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК,
      • “Дөргөний усан цахилгаан станц” ХХК,
      • Мянгадын нарны цахилгаан станц нэгтгэгдсэн.
    2. “Алтай-Улиастайн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
      • “Алтай-Улиастайн эрчим хүчний систем”-ийн түгээх сүлжээний салбарууд нэгтгэгдсэн.
    3. “Тайшир ногоон эрчим” ТӨХК
      • “Тайшир-Гуулингийн”, “Богдын голын”, “Тосонцэнгэлийн” усан цахилгаан станц,
      • “Сэрвэн”, “Мөрөн”, “Борхын” нарны станцууд,
      • “Хүнгүй-Галуутайн” усан станц багтсан.

Үр дүнд нь өмнө нь бие даан үйл ажиллагаа явуулж байсан 9 компани, 8 салбар нэгжийг 4 компани болгон нэгтгэж, бүтцийн цомхотгол хийлээ.

Төрийн агентлаг, ТӨҮГ-уудын бүтцийг шинэчлэх чиглэл өглөө

Засгийн газрын зүгээс төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой болгох дараах чиглэлүүдийг гаргав:

  • Шат дамжлагыг бууруулж, хүнд суртлыг арилгана
  • Чиг үүргийн давхардлыг хянан цэгцэлнэ
  • Орон тоо болон бүтцийг цомхотгоно
  • Агентлагуудын дотоод зохион байгуулалтад дараах шаардлагыг тавина:
    • Дэд, орлогч даргатай байхгүй,
    • Хэлтэсгүй, албагүй бүтэцтэй байх,
    • Агентлагийн нэгжүүд нь яам, бусад агентлагтай ижил нэртэй байхгүй байх,
    • Төсөв хэмнэх зорилгоор орон тооны дээд хязгаарыг тогтоох.

Товч мэдээ: Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлнэ

2025 оны зургаадугаар сарын 20-нд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл”-ийг яаралтай горимоор хэлэлцүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд