Ерөнхий сайд Г.Занданшатарын удирдлага дор шинээр бүрдсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан өнөөдөр 12:00 цагт албан ёсоор эхэллээ. Уг хуралдаанаар нийт долоон асуудлыг хэлэлцэх бөгөөд үүнээс дөрөв нь хэлэлцэх, гурав нь танилцах асуудал байна.
Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд:
- 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл;
- Бусад чухал асуудлууд.
Хуралдаанаар танилцах асуудлууд:
- Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төсөл;
- Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын танилцуулга;
- Монгол Улсын Засгийн газрын хуралдааны дэг, журмын талаархи мэдээлэл.
Шинэ Засгийн газрын үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, эдийн засаг, төсөв, эрчим хүч зэрэг улс орны гол салбаруудтай холбоотой асуудлуудыг нэн түрүүнд хэлэлцэж эхэлж байна.