Даваа, 6 сар 30, 2025
HomeUncategorizedЗасгийн газар “ДЦС-3”-д зургаан сарын онцгой дэглэм тогтоов

Засгийн газар “ДЦС-3”-д зургаан сарын онцгой дэглэм тогтоов

Монгол Улсын Засгийн газар 2025 оны зургаадугаар сарын 20-ны хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн үйл ажиллагааг шууд хяналтад авч, зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Энэхүү арга хэмжээ нь станцын хэвийн үйл ажиллагааг хангах, ирэх өвлийн эрсдлээс сэргийлэх зорилготой юм.

Шууд хяналт, тусгай төлөөлөгч томиллоо

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Эрчим хүчний сайд асан Нансалын Тавинбэхийг томилж, компанийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг шууд хариуцах эрх олгожээ. Мөн түүний ажлын хэрэгжилтэд хууль эрх зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасан байна.

Эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

Хуралдаанаар мөн дараах үүрэг чиглэлүүдийг холбогдох байгууллагуудад өглөө:

  • Эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх
  • Дулааны цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах
  • Төлөвлөгөөт засварын ажил хуваарийн дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавих
  • 2025–2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь бүрэн хангах

Эдгээр арга хэмжээ нь эрчим хүчний найдвартай байдалд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийслэл болон бүс нутгийн хэрэглэгчдийн хэрэгцээг тасалдалгүй хангах үндсэн зорилготой гэж Засгийн газар мэдээллээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд