Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Сүү ХК-ийн орчноос “Мираж” зочид буудал хүртэлх авто замын хэсэгт засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, уг замын хэсгийг 2025 оны аравдугаар сарын 6-ны орой 23:00 цагаас эхлэн хаах юм. Засварын ажил 2025 оны арваннэгдүгээр сарын 1-ний өглөөний 06:00 цагт бүрэн дуусна.
Замын засварын улмаас нийтийн тээврийн үйлчилгээний дараах 15 чиглэлд өөрчлөлт орно:
- Ч:82
- Ч:62
- Ч:46
- Ч:57
- Ч:57Б
- Ч:44
- Ч:20Б
- Ч:20А
- Ч:16А
- Ч:16
- Ч:6
- Ү:18
- Ч:38
- Ү:12
- Д:8
Эдгээр чиглэлүүдээр зорчдог иргэд замын хаалт, чиглэлийн өөрчлөлтийг анхаарч, төлөвлөгөөгөө урьдчилан гаргахыг зөвлөж байна.

Замын бөглөрөл түр зуурынх байгаасай гэж хүсэж байна
Эцэст нь манай дүүргийн замд анхаарлаа хандуулж байгаа нь сайшаалтай