Лхагва, 6 сар 18, 2025
HomeОсол хэрэгЗамын хажуу талд зогсож байхдаа осолдож, амь насаа алджээ

Замын хажуу талд зогсож байхдаа осолдож, амь насаа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 14-16-ны хооронд Цагдаагийн байгууллагад зам тээврийн ослын шинжтэй нийт 527 дуудлага, мэдээлэл иржээ. Эдгээрээс нэг хүний амь нас хохирч, 17 хүн бэртэж гэмтсэн байна.

Хамгийн ноцтой тохиолдлын нэг нь Төв аймгийн Баянчандмань сумын нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Toyota Prius автомашины жолооч замын зорчих хэсэгт зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон хажууд нь бууж зогсож байсан зорчигчийг мөргөсөн байна. Үүний улмаас зорчигч газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Шалгалтаар тодорхой болгосноор, Kia-5 автомашин нь адуу дайрсан ослын улмаас түр хугацаанд зам дээр зогссон байжээ. Энэ үед зорчигч нь машинаас буун зогсож байхдаа өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас анхааруулахад:

  • Хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг нөхцөл байдалд тохируулан сонгох,
  • Үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх,
  • Осол, аюулын нөхцөл үүссэн тохиолдолд замын хөдөлгөөнийг зогсоохдоо аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах зэрэгт онцгойлон анхаарахыг зөвлөж байна.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Маш харамсалтай мэдээ байна… Зам дээр илүү анхааралтай байх хэрэгтэй болжээ

  2. Ийм ослууд дахин гарахгүйн тулд хурд хэтрүүлэх, анхааралгүй жолоодлогыг сайн хянамаар юм

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд