Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжны уулзварыг түр хугацаанд хааж, асфальтбетон хучилтын ажил хийхтэй холбоотойгоор нийтийн тээврийн нэг чиглэлд түр өөрчлөлт орж байна.
Тодруулбал, Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсэг буюу Эрчим хүчний гудамжны уулзварыг 2025 оны аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас 25-ны 23:00 цаг хүртэл нэг хоногийн хугацаанд хаах юм.
Иймд уг замаар зорчдог Ч:24Б (Нисэх–МҮИС) чиглэлийн автобус түр хугацаанд “5 шар” чиглэлээр хөдөлгөөнд оролцоно. Нийслэлийн Зам, тээврийн газраас жолооч, зорчигчдыг энэ хугацаанд бусад чиглэл, замыг сонгон зорчихыг анхаарууллаа.

