Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмЗайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сард ашиглалтад оруулна

Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сард ашиглалтад оруулна

Зайсангийн шинэ төмөрбетон гүүрийн бүтээн байгуулалт 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэгч “ЗМЗ” ХХК 2025 оны зургаадугаар сард хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Уг төсөл нь анхны төлөвлөгөөнөөс таван сарын өмнө дуусахаар байгаа нь нийслэлийн авто замын дэд бүтцийн хөгжилд бодит ахиц авчирч байна.

Шинэ гүүрийн онцлог:

  • Нийт урт: 225 метр
  • Эгнээний тоо: 4
  • Бүтэц: Төмөрбетон
  • Доод бүтээц: Шал суурь, дам нуруу, 17 метрийн гүнд суурилсан шон
  • Дээд бүтээц: 10 алгаслын 9 нь угсрагдсан

Ажлын явц ба төлөвлөгөө

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: “Зайсангийн гүүрний ажил 1-р сарын 15-наас хойш эрчимтэй өрнөж, одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Зам хучилтын ажлыг дуусгаж, энэ сардаа багтаан гүүрийг нээнэ.

Ажиллах хүч, хугацаанаас өмнөх гүйцэтгэл

“ЗМЗ” ХХК-ийн талбайн инженер Г.Баасансүрэн: “Гэрээнд зааснаар бид энэ гүүрийг 2025 оны 11-р сард дуусгах ёстой байсан. Гэхдээ шахуу ажилласнаар зургаадугаар сард багтаан ашиглалтад оруулах боломж бүрдлээ. Ажиллах хүчний хүрэлцээ хомс байснаас шалтгаалж Филиппинээс мэргэжилтнүүд татсан. Одоо 40 орчим хүн ажиллаж байгаагийн 20 гаруй нь Филиппинээс ирсэн.”

Нийслэлийн авто замын бүтээн байгуулалт

2025 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 43 байршилд зам засварын ажил төлөвлөгдсөн бөгөөд 100 гаруй км авто замыг шинээр барих юм. Үүнд:

  • Гол гудамжууд:
    • Энх тайвны өргөн чөлөө
    • Чингисийн өргөн чөлөө
    • Их тойруу
    • Доржийн гудамж
    • Чингэлтэй өргөн чөлөө
    • Ажилчны гудамж
    • Шар хад

14 багц ажилд хамаарах эдгээр гудамжуудын замыг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэл эхлээд байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд