2025 оны тавдугаар сарын 12-ны өглөө 10:00 цагт З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэллээ. Эдгээр иргэдийг эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан гэж буруутган яллагдагчаар татсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд болж, өнөөдрийн хурлыг товлоод байв.
Эрх бүхий байгууллагуудын мэдээлснээр уг хэргийг 2024 оны есдүгээр сарын 27-нд Нийслэлийн прокуророос шүүхэд шилжүүлсэн байна.
Хэргийг тодруулбал, 2024 оны гуравдугаар сарын 29-нд Тагнуулын ерөнхий газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан нэгэн гадаад иргэн болон түүний хамсаатан хэмээгдсэн дотоодын зарим иргэнийг баривчилж, саатуулсан тухай олон нийтэд мэдээлсэн билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл ангиар буруутгаж байна.
Эрүүгийн хуулийн 19.4.1 зүйл:
Гадаадын тагнуулын албатай хууль бусаар хамтран ажилласан нь:
Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай тохиролцож хамтран ажилласан, төрийн нууцад хамаарах мэдээлэл, баримт, эд зүйлсийг гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэхээр цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жилийн хугацаагаар хорих ял онооно гэж заасан байдаг.
Хуулийн байгууллагууд хэргийн мөрдөн шалгалт, нотлох баримтыг үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах бөгөөд уг хэрэг олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна.
Монгол улсын аюулгүй байдал хамгийн түрүүнд байх ёстой!
Шүүх шударгаар шийднэ гэдэгт найдаж байна