Бямба, 4 сар 19, 2025
HomeОлон улсын мэдээЯпонд магадлал өндөртэй хүчтэй газар хөдлөлт хүлээгдэж байна

Японд магадлал өндөртэй хүчтэй газар хөдлөлт хүлээгдэж байна

Япон улс сүүлийн үед маш хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдэх өндөр эрсдэлтэй байгааг судлаачид онцолж, хамгийн муу хувилбарыг олон нийтэд танилцуулжээ. Энэ мэдээг Mongolnews24.com агентлаг Reuters-т үндэслэн мэдээлэв.

Нанкайн хонхор болон газар хөдлөлтийн аюул

Япон нь дэлхийд хамгийн их газар хөдлөлттэй бүсийн нэг юм. Засгийн газрын дэргэдэх шинжээчдийн тооцооллоор, магнитуд 8–9-ийн хүчтэй газар хөдлөлт болох 80%-ийн магадлалтай гэгдэж байна.

Уг газар хөдлөлт Нанкайн хонхор хэмээх далайн ёроолын чичирхийлэл ихтэй бүсэд тохиолдох магадлалтай. Энэ нь Филиппиний тэнгисийн хавтан Евразийн хавтангийн доогуур шургаж буй бүс бөгөөд 900 км урттай юм. Энэ бүс нутагт 100–150 жил тутамд хүчтэй газар хөдлөлт болдог хэмээн түүхэн баримтад үндэслэн тооцоолжээ.

Хамгийн муу хувилбарын үр дагавар

Японы Засгийн газрын танилцуулсан судалгааны тайланд, хамгийн муу хувилбараар дараах нөхцөл байдал үүсч болзошгүй гэжээ:

  • Сүйдтэй цунами үүсэх
  • Сая орчим хүн нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болох
  • 300,000 хүн амиа алдах
  • Сотон барилгууд нурж сүйдэх
  • 1.81 их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учрах

Шинэ судалгаагаар эдийн засгийн хохирол 270.3 их наяд иен буюу Японы нийт ДНБ-ний бараг талтай тэнцүү болохыг онцолжээ. Урьд нь энэ тоо 214.2 их наяд иен гэж тооцоолж байсан ч инфляцын нөлөө болон газрын хөрсний шинэчилсэн дүн мэдээллийг үндэслэн тоог ахиулсан байна.

Ойрын жишээ: Мьянмын газар хөдлөлт

2025 оны 3-р сарын сүүлчээр Мьянм улсад болсон хүчтэй газар хөдлөлт 2700 гаруй хүний аминд хүрсэн нь бүс нутагт энэхүү гамшиг хэр хурдан тохиолдож болдгийг сануулж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд