Мягмар, 8 сар 26, 2025
HomeНийгэмЯпон Улсын Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нар Гандантэгчэнлин хийдэд зочлов

Япон Улсын Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нар Гандантэгчэнлин хийдэд зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд зочиллоо.

Хүндэт зочдыг Монголын Бурханы шашинтны төвийн Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж угтан авч, Монголын соёл, шашны өвийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Эзэн Хаан болон Хатан нар Төр түмний шүтээн Мэгжид Жанрайсэг бурханд хүндэтгэл үзүүлж, Батцагаан болон Нар Очирдарийн дуганаар зочлов.

Мөн Японы дээдсүүдэд зориулан шашин, соёлын цогц урлагийн нэг хэсэг болох “цам” бүжгээр хүндэтгэл үзүүлсэн бөгөөд уг ёслол нь догшин бурхадыг дүрслэх зан үйл гэдгээрээ онцлог байлаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд