Японы Тохогийн их сургууль болон НАСА-гийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын судалгааны баг шинжлэх ухаанд тулгуурлан дэлхий дээрх амьдрал бүрэн устах өдрийг тооцоолж, гайхшрал төрүүлсэн дүгнэлт хийжээ. Тэдний тооцооллоор, манай гариг 1 000 002 021 онд бүрэн сөнөх бөгөөд гол шалтгаан нь бидний мэдэх нарны өөрчлөлт байх аж.
Судлаачдын үзэж буйгаар, дараагийн нэг тэрбум жилийн турш Нар тасралтгүй тэлж, халалт нэмэгдэнэ. Энэ үйл явц нь дэлхийн гадаргуу дээр ноцтой хохирол авчирч, далай тэнгис бүрэн ууршин, сансарт алга болно. Нарны гэрэл, дулааны хэмжээ амьдрал тэтгэх түвшинг хэдийн давж, ямар ч амьд биет амьдрах боломжгүй болох юм. Тэд энэ хувьсал 999,999,996 жилийн дараа эхлэх гэж нарийвчлан тооцсон байна.
Гэхдээ NASA-гийн шинжээчид ойрхон ирээдүйд учирч болзошгүй аюулыг ч мөн анхааруулжээ. 2024 онд хийсэн судалгаагаар, нарны хүчтэй тэсрэлт болон титмийн масс гаргалт нь дэлхийн агаар мандлын бүтэц, температур, хүчилтөрөгчийн түвшинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг илрүүлсэн байна.
Эрдэмтэд хүн төрөлхтний оршин тогтнох боломжийг нэмэгдүүлэх хэд хэдэн хувилбар дэвшүүлж байна. Эхнийх нь хиймэл орчинд хүний амьдралыг дэмжих бие даасан систем боловсруулах, жишээлбэл хаалттай орчинд хүчилтөрөгч ба усны нөөцийг зохицуулах технологи бүтээх. Хоёр дахь хувилбар нь гариг хоорондын шилжилт. Энэ нь хүн амьдрах боломжтой шинэ гараг олдох, мөн холын зайн сансрын аяллыг хөнгөвчлөх технологийн хөгжилтэй шууд холбоотой гэжээ.