Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр 3.6 км урт авто зам барихаар болжээ. Энэ зам Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бөгөөд Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-ийн хажуугаар урагш эргэж, одоо ашиглагдаж буй явган болон дугуйн замын хажуугаар, Туул голын далангийн хойгуур тавигдана.
Шинэ зам барихад найман нэгж талбар өртөж байгаа тул газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Мөн төсөвт өртгийг тооцож, инженерийн шугам сүлжээтэй уялдуулах шийдлийг гарган, ажлын зургийг боловсруулж байгаа аж.
Энэхүү авто зам ашиглалтад орсноор Яармагаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх зам болон Яармагаас Зайсан руу гарах уулын замын ачааллыг эрс бууруулах боломжтой гэж үзэж байна.
Энэ зам хурдан ашиглалтад орвол түгжрэл багасах байх даа
Шинэ замаа чанартай бариасай гэж л хүсэж байна